“ГЭРЭЛ АСАА-2” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ ӨРӨӨНҮҮДИЙГ ШИНЭЧЛЭН ТОХИЖУУЛЛАА
2025-2026 онд Гүүд Нэйборс Олон Улсын Төрийн Бус Байгууллагаас Орхон болон Дархан-Уул аймагт хэрэгжүүлж буй “Гэрэл асаа-2” төслийн хүрээнд Орхон аймгийн Ерөнхий боловсролын 2 болон 7 дугаар сургуулиудын сэтгэл зүйн ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөөний өрөөнүүдийг шинэчлэн тохижуулж, 2025 оны 5-р сарын 30-ны өдөр албан ёсоор хүлээлгэн өглөө.
Шинэчлэгдсэн эдгээр зөвлөгөөний өрөөнүүд нь сэтгэл зүйн үйлчилгээний стандарт шаардлагыг бүрэн хангасан, тав тухтай орчин бүрдүүлснээр 2 сургуулийн нийт 1265 сурагч, 128 багш, ажилтан сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө авах, сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих сургалт, бүлгийн уулзалтад хамрагдах боломжтой боллоо.
Энэхүү тохижилт нь сургуулийн багш, ажилтан, сурагчдын суралцах, ажиллах орчны сэтгэл зүйн тав тухыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
Мөн төслийн хүрээнд Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж буй 17 сэтгэл зүйчийг чадавхжуулах 3 удаагийн сургалт төлөвлөгдсөнөөс анхны сургалтаа амжилттай зохион байгуулж дуусгалаа.
Good Neighbors байгууллага нь 1991 онд БНСУ-д байгуулагдсан, Дэлхийн 40 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг, хүмүүнлэгийн тусламж, хөгжлийн чиглэлээр ажилладаг Олон Улсын Төрийн Бус Байгууллага юм. Монгол Улсад 2008 оноос хойш албан ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд боловсрол, хүүхдийн эрх, эрүүл мэнд, орон нутгийн хөгжил, хүүхэд хамгаалал зэрэг салбарт олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.