“JCI MONGOLIA OPEN CHAMPIONSHIP” ГОЛЬФИЙН ТЭМЦЭЭНИЙ ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫГ Б.САМАДИ ХҮРТЛЭЭ
JCI Монгол байгууллагаас зохион байгуулсан “JCI Mongolia Open Championship” гольфийн нээлттэй тэмцээн Mountain Bogd Golf Club-ийн талбайд амжилттай болж, шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээнд JCI Монгол байгууллагын 38 гишүүн болон 42 гольфчин, нийт 80 тамирчин оролцож, ур чадвараа сорин өрсөлджээ.
Тэмцээний хүрээнд чансаа ахиулах нээлттэй тэмцээнээс гадна Монголын Гольфын Холбооны багш оролцогчдод зориулсан гольфийн сургалт зохион байгуулсан байна. Мөн тусгай тэмцээн явуулж, Онон NP тэргүүн байр, Э.Бэрэнгэрээд хоёрдугаар байрт шалгарчээ.
Тэмцээний үндсэн төрлүүдийн ялагчид:
-
Эрэгтэйчүүдийн Handicap Division 2 төрөлд Б.Баттөр
-
Эрэгтэйчүүдийн Handicap Division 1 төрөлд Ж.Билэгсайхан
-
Эмэгтэйчүүдийн Handicap төрөлд Г.Маралмаа
-
Эрэгтэйчүүдийн Medalist төрөлд Б.Самади
-
Эмэгтэйчүүдийн Medalist төрөлд Г.Алтанбилэг нар тус тус тэргүүн байр эзэлжээ.
Мөн бөмбөгийг нүхэнд хамгийн ойр цохих төрөлд эрэгтэйчүүдээс Ч.Бямбатогтох 1.37 метр, эмэгтэйчүүдээс Г.Алтанбилэг 2.80 метрийн амжилт үзүүлсэн байна.
Харин хамгийн хол цохилтын төрөлд эрэгтэйчүүдээс А.Хаянхярваа 250 метр, эмэгтэйчүүдээс Б.Янжинлхам 227 метрийн амжилтаар тэргүүлжээ.
Тэмцээний хамгийн том шагнал болох шилжин явах цомыг эрэгтэйчүүдийн Medalist төрөлд 75 цохилтоор тэргүүлсэн JCI Монгол байгууллагын 2026 оны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Самади хүртсэн байна.
Тэрбээр тэмцээний үеэр JCI байгууллагын үйл ажиллагаа, зорилго, үнэт зүйлсийг оролцогчдод танилцуулжээ.
Тус тэмцээнийг JCI Chairman салбар байгууллагын гишүүд болон Монголын Гольфын Холбооны дэмжлэг, оролцоотойгоор зохион байгуулсан байна.








C°/C°
3527.07
3736.58
506.33
46.46
2.67






















































СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.