ӨНӨӨДӨР ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САРЫН ТАВАН ШАР ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР
Билгийн тооллын 15, 2025 оны 6-р сарын 11 Лхагва гараг
Зуны тэргүүн цагаагчин могой сарын таван шар цагаагчин гахай өдөр
Үс засуулвал: Өлзийтэй сайн, Наран ургах, шингэх: 04.53-20.51
Барилдлага: Идэр, Шүтэн барилдлага: Авахуй, Суудал: Хий
Аргын тооллын 6 сарын 11, Буд гараг. Билгийн тооллын 15, Эрхтэний тэнгэрт одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхад эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, химорийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр ургуулгах буюу засуулбал өлзийтэй сайн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.