МОНГОЛ УЛСЫН 34 ДЭХ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАШАТАР 4-Р ТОЙРГООС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮН ЛХАГВЫН МӨНХБААТАРЫГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЖ ТАНИЛЦУУЛАВ
Өнөөдөр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Зандашатар шинэ засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг УИХ-д танилцуулж байна. 4-р тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Лхагвын Мөнхбаатарыг Хууль зүй, Дотоод хэргийн сайдаар томилж танилцуулав.
Лхагвын Мөнхбаатар нь 2024 оны УИХ-ын сонгуульд Монгол Ардын Намын (МАН) нэр дэвшигчээр 4 дүгээр тойрогт (Булган, Хөвсгөл, Орхон) өрсөлдсөн. Тэрээр 49,182 санал авч, 38.2%-ийн саналаар сонгогдсон.
Сонгогчдын итгэлийг хүлээсэн төрийн түшээ Л.Мөнхбаатарын танилцуулга болон хөрөнгө орлогын мэдээллийг хүргэж байна.
Боловсрол
- 1995: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 10 жилийн сургууль
- 1999: Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургууль, эрх зүйч, бакалавр
- 2008: Отгонтэнгэр их сургууль, хууль зүйн ухааны магистр
- 2012 оноос: Монгол Улсын Их Сургуулийн Төгсөлтийн дараах сургууль, Хууль зүйн ухааны докторант
Ажил мэргэжил
- 1999–2000: Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн
- 2000–2006: Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
- 2006–2008: Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга
- 2008–2009: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, улсын ерөнхий байцаагч
- 2009–2011: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, улсын ерөнхий бүртгэгч
- 2012: Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
- 2013: Монгол Ардын Намын даргын зөвлөх
- 2014–2016: “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн
- 2016–2020: Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020–2024: Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2022–2023: Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
- 2023–2024: Монгол Улсын Их Хурлын дэд дарга
- 2024 оноос: Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
Шагнал
- 2009: Цэргийн хүндэт медаль
- 2011: Цэргийн гавьяаны одон
Лхагвын Мөнхбаатар гишүүний хөрөнгө, орлогын өсөлт (2019 → 2023) Эх сурвалж: ХОМ / АТГ
Нийт хөрөнгө
- 2019 он: 1.31 тэрбум ₮
- 2023 он: 1.62 тэрбум ₮ \302 сая төгрөгөөр өссөн\
Жилийн орлого
- 2019 он: • Өөрийн орлого – 26.5 сая ₮
• Гэр бүлийн орлого – 3.8 сая ₮ - 2023 он: • Өөрийн орлого – 64.5 сая ₮
• Гэр бүлийн орлого – 44.6 сая ₮
Үл хөдлөх хөрөнгө (нийтийн байр, зуслангийн байшин, авто зогсоол)
– 2019 он: 840 сая ₮
– 2023 он: 920 сая ₮
Тээврийн хэрэгсэл
- 2019 он: BMW X6, Lexus 570
- 2023 он: Mercedes Benz GLE 400
- Мал аж ахуй
- 2019 он: 25 адуу (90 сая ₮)
- 2023 он: 47 адуу (200 сая ₮)
Газар эзэмшил
- 2019 он: 0.07 га – 20 сая ₮
- 2023 он: 0.07 га – 60 сая ₮
Банк дахь хадгаламж
– 2019 он: 15.5 сая ₮
– 2023 он: 9.2 сая ₮
Хувьцаа, эзэмшил
- Эрдэнэс Таван Толгой ХК
- Бодиткапитал ХХК
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.