ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ДАМБЫН БАТЛУТЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДАД ТОМИЛОХООР ТАНИЛЦУУЛЛАА
Монгол улсын Их Хурлын гишүүн Дамбын Батлут нь 1974 оны 8-р сарын 19-нд Архангай аймгийн Хашаат суманд төрсөн. Боловсролын хувьд 1992 онд Орхон аймгийн Ерөнхий боловсролын V дунд сургууль, 2004 онд ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль, цахилгааны инженер мэргэжлээр төгссөн бол 2007 онд Удирдлагын академид Төрийн удирдлагын менежерээр суралцаж төгссөн.
Түүний хувьд 1994-2000 онд “Эрдэнэт хивс” ХХК-д туслах ажилтан, 2003-2006 онд “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагад гүйцэтгэх захирал, 2006-2007 онд Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, мэргэжилтэн, 2008-2012 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч, 2016-2020 онд Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч зэрэг албан тушаалуудыг хашиж байсан.
Улс төрийн хувьд тэрээр 2006-2013 онд НАМЗХ-ны дарга, 2013-2020 онд Орхон аймгийн МАН-ын дарга, 2008-2020 онд Орхон аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч, Бүлгийн дарга зэрэг албан тушаалуудыг хашиж байсан. 2020 оны УИХ-ын сонгуульд Орхон аймгийн 20-р тойргоос нэр дэвшин 49.5%-ийн саналаар сонгогдож байсан. Мөн Дамбын Батлут нь 2024 оны УИХ-ын сонгуульд Монгол Ардын Намаас (МАН) Орхон, Хөвсгөл, Булган аймгуудыг хамарсан 4-р тойрогт нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд 58,657 иргэний санал авч, 45.6%-ийн саналаар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
Түүний улс төрийн үйл ажиллагаанд Орхон аймгийн хөгжил, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг асуудлууд голлох байр суурь эзэлдэг.
Дамбын Батлут 4 жилийн хөрөнгө, орлогын өсөлт (2019–2023) Эх сурвалж: ХОМ (хөрөнгө орлогын мэдүүлэг)
Нийт хөрөнгө
- 2019 он: 296.5 сая ₮
- 2023 он: 592.8 сая ₮ \Өсөлт: 296.3 сая ₮\ (+100%)
Орлого
- Өөрийн орлого
• 2019: 38.9 сая ₮
• 2023: 62.3 сая ₮ - Гэр бүлийн орлого
• 2019: 26.4 сая ₮
• 2023: 62.7 сая ₮ \Орлого 2.5–3 дахин өссөн\
Үл хөдлөх хөрөнгө
- 2019 ба 2023 он: Хэвээр
• Нийтийн орон сууц – 1
• Авто зогсоол – 1
• Үнэ: 180 сая ₮
Тээврийн хэрэгсэл
- 2019: Toyota Kluger – 19 сая ₮
- 2023: Toyota Prius XW50 – 20 сая ₮ \Үнэлгээ +1 сая ₮\
Мал, аж ахуй
- 2019: 91 толгой мал (10.1 сая ₮)
- 2023: 435 толгой мал (95 сая ₮)
Малын тоо 4.7 дахин, үнэлгээ 9.3 дахин өссөн
• Хонь: 40 → 190
• Адуу: 5 → 80
• Үхэр: 4 → 25
• Ямаа: 42 → 140
Газар
- 2023 онд шинээр нэмэгдсэн:
• 0.04 га газар – 1.5 сая ₮
Банк дахь мөнгө
- 2019: 22 сая ₮
- 2023: 171.3 сая ₮ \Өсөлт: 149 сая ₮\ (7.8 дахин)
Хувьцаа эзэмшил
- Эрдэнэс Таван Толгой ХК
Түүний хөрөнгө орлогын 2019 он болон 2023 оны мэдүүлэгээс харахад сүүлийн 4 жилийн дотор үл хөдлөх, авто зогсоол, байр өөрчлөгдөөгүй ч хөрөнгө 2 дахин, мал 10 дахин, банкны мөнгө 8 дахин өсжээ..
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.