ЭНЭ САРЫН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
Цаг уурын байгууллагаас ган, зуншлага, 2025–2026 оны өвөл–хаврын бэлчээрийн даац, ургамлын ургац, агаарын температур, хур тунадасны хазайлт, цасны зузаан зэрэг газрын ажиглалт болон хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэн энэ сарын зудын урьдчилсан төлөвийг боловсруулжээ.
Тус үнэлгээнээс харахад малын өвөлжилтийн байдал улсын хэмжээнд харилцан адилгүй эрсдэлтэй байна.
Улсын нийт нутгаар:
- 4% — нэн их хүндрэлтэй
- 17% — их хүндрэлтэй
- 33% — дунд зэрэг хүндрэлтэй
- 25% — бага хүндрэлтэй
- 21% — хүндрэлгүй байх төлөвтэй байна.
Бүс нутгаар үзвэл:
- Баян-Өлгий, Увсын ихэнх нутаг — их хүндрэлтэй
- Ховд, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Завханы ихэнх, мөн Говь-Алтай, Баянхонгорын зарим хэсэг — дунд болон их хүндрэлтэй
- Хөвсгөл, Архангай, Булган, Дундговийн ихэнх — дунд зэрэг хүндрэлтэй байх төлөвтэй байна.
Анхааруулга ба зөвлөмж
Зудын эрсдэл өндөртэй болон хүндэрч болзошгүй нутгуудад:
- Цаг уурын байгууллагаас гаргаж буй богино, дунд, урт хугацааны урьдчилсан мэдээ,
- Түүнчлэн шинэчлэгдэн гарч буй зудын урьдчилсан төлөвийн мэдээллийг тогтмол авч ашиглах,
- Байгалийн нөхцөл хүндрэх тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээний бэлтгэлийг урьдчилан хангах
шаардлагатай байгааг мэргэжлийн байгууллага онцлон зөвлөлөө.
0
0
0
0
0
0
C°/C°
3527.07
3736.58
506.33
46.46
2.67





















































СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.