МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ИТАЛИЙН МУЗЕЙД БУЛГАН АЙМГИЙН УРЛААЧИЙН ХӨХҮҮР ЦАХЫГ БЭЛЭГЛЭЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 1–3-ны өдрүүдэд хийсэн төрийн айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлтийн арга хэмжээнд оролцлоо.
Айлчлалын үед Монголын уламжлалт соёл, нүүдлийн ахуйг илэрхийлэх үнэт өвийг дэлхийд танин мэдүүлэх зорилгоор Булган аймгийн Сайхан сумын урлаач Гомбын Ганбаатарын урласан хөхүүр цахыг Итали Улсын музейн сан хөмрөгт хадгалуулахаар хүндэтгэлтэйгээр бэлэглэв.
Урлаач Г.Ганбаатар нь Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан “Айраг фестиваль–2025”-ийн “Шилдэг хөхүүр” төрөлд тэргүүн байрын шагнал хүртсэн бөгөөд уламжлалт ардын урлалын өв соёлыг залгамжлан хөгжүүлж буй чадварлаг уран бүтээлч юм.

C°/C°
3527.07
3736.58
506.33
46.46
2.67





















































СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.