Төрийн албан хаагчдын хөгжлийн хөтөлбөрийг баталлаа
Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 13-р хуралдаанаар орон нутагт чадахуйн зарчимд суурилсан мэргэшсэн төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албан хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Төрийн албан хаагчдын хөгжлийн хөтөлбөр”-ийг 2023-2026 он хүртэл 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр баталлаа.